Түүхий эд

Ам.долларын ханшийн өсөлт зэсийн үнэд дарамт болов

Зэсийн ханшийн уналт үргэлжилсээр, нэг сарын доод цэгт хүрлээ. Сүүлийн 10 гаруй сарын хугацаанд тогтвортой өссөн зэсийн ханш он гарсаар уруудаж эхэлсэн.

Ханшийн савлагаа сүүлийн 20 гаруй хоног үргэлжилж, даваа гарагийн байдлаар Нью-Йоркийн Comex биржид зэсийн фьючерс ханш 0.2 хувиар буурч, фунт нь 3.87 ам.доллар болсон байна.

Харин Лондоны Металлын биржид мөн л 0.2 хувиар суларч, тонн зэсийн ханш 7856 ам.доллартай тэнцжээ. Үүнээс гадна Шанхайн фьючерс биржид зэсийн ханш 1.4 хувиар буурч, 58 мянган юань буюу 9023.45 ам.доллар болсон байна.

Ам.долларын ханш огцом өссөн нь тус валютаар тооцдог зэс зэрэг металлуудын ханшид дарамт болсон нь энэ аж. Зэсийн ханшийн уналтыг даган үнэт цаасны ханш суларч эхэлсэн байна.

Зах зээлийн эрэлт болон нийлүүлэлтийг харгалзан үзвэл энэ онд зэсийн ханшийн өсөлт өмнөх оныхоос удааширна гэж S&P Global өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тайландаа дурдсан байна.

Түүнчлэн 2021 онд Чили болон Перу улсын зэсийн гарц нэмэгдсэнээр үнэ нь цаашид буурна гэдгийг Moody’s сүүлийн тайландаа онцолсон юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine