Арилжааны томоохон банкууд 2022 оны зургадугаар сарын 30 гэхэд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжих хуулийг УИХ баталлаа. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар банкны системийн нөлөө бүхий таван банк нээлттэй хувьцаат компани болж, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй болох юм.
Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд арилжааны 12 банкны хувь эзэмшигчдэд хамаатай хэд хэдэн шинэчлэл багтаад байна. Уг хуулийг санаачлагчид болон төв банкнаас энэхүү өөрчлөлт нь банк болон санхүүгийн салбарт эерэгээр нөлөөлж, иргэд, олон нийтэд үр өгөөжөө өгнө гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Харин энэ хуулийн өөрчлөлт хамгийн их нөлөөлөх дотоодын банкууд болон тэдний хувь эзэмшигчид энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.
Арилжааны банкуудын зүгээс хууль батлагдсаны дараа байр сууриа илэрхийлэхээ мэдэгдсэнийг Монголын банкны холбооноос дамжууллаа.
Монголбанкнаас албан ёсоор мэдээлснээр Банкны тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсныг хүргэж байна.
2019 © Asia Mining Magazine