Компани

“Туркойз Хилл” "Рио Тинто"-гийн эсрэг Арбитрын маргаанд урьдчилсан тогтоол гаргуулах хүсэлт тавив

“Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани “Рио Тинто” групптэй үүсгэсэн Арбитрын маргаанд урьдчилсан тогтоол (Interim Order) гаргуулах хүсэлт тавьсан болохоо өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Уг тогтоол нь "Оюутолгой” төслийн санхүүжилтийн хувилбаруудыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлахтай холбоотой аж.

“Оюу толгой”-н менежментийг хариуцаж буй “Рио Тинто” болон цөөнх хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох “Туркойз Хилл Ресурс” компанийн хооронд маргаан үүсэж, сүүлийн саруудад улам хурцадсан.

Хоёр компани тус төслийн гүний уурхайн өргөтгөлийн нэмэлт санхүүжилтийг баталгаажуулах асуудлаар санал зөрөлдөж, "Туркойз Хилл Ресурс" компани  "Рио Тинто" группийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Арбитрын шүүхэд өгсөн билээ. Арбиртын маргаан 3-5 сарын дотор эцэслэх товтой байсан ч хугацаанаас нь өмнө урьдчилсан тогтоол гаргуулахаар "Туркойз Хилл" зорьж эхэлсэн байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр компани харилцан ойлголцох санамж бичиг байгуулсан. Үүнд өрийн хугацааг сунгах, одоо байгаа нөхцөлөөр олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 500 сая ам.долларын зээл нэмж авах, бусад шаардлагатай хөрөнгийг "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгасан. Харин "Туркойз Хилл Ресурс" компанид ногдох ачаа нь хэт өндөр гэж үзсэн учраас санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, Арбитрт хандаад байгаа билээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine