Зах зээл

Монгол Улс энэ онд 37 сая тонн нүүрс экспортлох боломжтой

Монгол нүүрс ассоциациас санаачлан БНХАУ-ын “Today think thank” нүүрсний зах зээлийн судалгааны байгууллагатай хамтран "Нүүрсний зах зээл-2021 онд" сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. 
 
Цахим хуралдаанд Монголоос нүүрс экспортолдог “Энержи ресурс”, “Эрдэнэс тавантолгой” “МАК” зэрэг гол экспортлогчид, БНХАУ-ын томоохон худалдан авагчид оролцсон юм. Хурлын гол илтгэлийг "Монгол Улсын нүүрсний экспортын өрсөлдөх чадвар" сэдвээр Монгол нүүрс ассоциаци, БНХАУ-ын нүүрсний эрэлт, нийлүүлэлт 2021 онд ямар байх вэ?" сэдвээр БНХАУ-ын “Today think thank” судалгааны байгууллага танилцуулж, хоёр талын бизнес эрхлэгчид асуулт асуун, бизнес худалдаагаа өргөжүүлэх талаар санал хэлж, хоорондоо мэдээлэл солилцсон юм. 
 
Хоёр талын шинжээчдийн дүгнэлтээс Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл нь боомтуудын нэвтрүүлэх чадвар гэдэг дээр санал  нэгдэж байсан бөгөөд “Today think thank”-ийн шинжээчдийн зүгээс “Монголын экспортлогчдын гаалийн бүрдүүлэлтээ зөв, бүрэн гүйцэт хийх” нь чухал гэсэн санааг тодотгосон юм. 
 
Хятадын талын шинжээчдийн үзэж буйгаар 2021 онд Монголын нүүрсний экспорт 33-37 сая тонн хүрч өсөх боломжтой аж. Харин жилийн эцэст урьдчилсан тооцоолол хэр биелэх нь БНХАУ-ын Австралийн нүүрсний нийлүүлэлтэд тавьсан хориг болон Монгол Улс дотоодод цар тахлын менежментийг хэрхэн хэрэгжүүлэхээс их зүйл хамаарах аж.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine