Зах зээл

Японы түүхий гангийн үйлдвэрлэл 3.3 хувиар буурав

Японы түүхий гангийн үйлдвэрлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жилийн дүнгээр 3.3 хувиар буурч, 7.5 сая тонн болсон гэж тус улсын Төмөр болон Гангийн холбооноос мэдээллээ. Гэхдээ сарын дүнгээр 3.6 хувиар өссөн байна.  

Харин тус улсын боловсруулсан гангийн гарц өнгөрсөн сард 5.8 сая тонноор хэмжигдсэн нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар буурсан ч сарын дүнгээр нэг хувиар өссөн үзүүлэлт аж. 

Гангийн гол түүхий эдийн нэг болох коксжих нүүрсний импорт нь өнгөрсөн оны аравдугаар сард 2019 оны мөн үеэс долоон хувиар буурч, 25.6 сая тоннд хүрсэн байна.

Үүнээс Австралиас худалдан авсан коксжих нүүрсний импорт 2020 оны аравдугаар сард сарын дүнгээр гурван хувиар дээшилж, 4.9 сая тоннд хүрсэн. Гэхдээ жилээр тооцвол 14 хувиар буурчээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine