Түүхий эд

BHP Billiton-ийн зэсийн үйлдвэрлэл 5 хувиар буурчээ

Уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг BHP Billiton компани санхүүгийн жилийн арванхоёрдугаар сараар дуусгавар болсон эхний хагасын зарим үзүүлэлтээ танилцууллаа. 

Компанийн зэсийн үйлдвэрлэл энэ хугацаанд таван хувиар буурч, 841 мянган тонн болсон байна. Хэдийгээр Чили дэх Эскондида уурхайн баяжуулсан зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн ч Сперсер уурхай бууралтад нөлөөлсөн байна.

Харин BHP Billiton-ийн төмрийн хүдрийн гарц санхүүгийн жилийн 12 дугаар сараар эцэслэсэн эхний хагаст нь 128.4 сая тоннд хүрч, жилийн дүнгээр зургаан хувиар өссөн байна. Мөн түүхий газрын тосны олборлолт нь жилийн дүнгээр 12 хувиар өсөж, 50.5 сая баррельд хүрчээ. 

Тус компанийн коксжих болон эрчим хүчний нүүрсний олборлолт  аль аль нь багассан. Тухайлбал, коксжих нүүрсний олборлолт таван хувиар доошилж, 19.3 сая тонн болсон бол эрчим хүчний нүүрснийх 30 хувиар уруудаж, 8.2 сая тонн болжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine