Бодлого

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. Лхагва гарагийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын 66 гишүүн оролцож, чуулганд оролцогчдын 87.9 хувь буюу 58 нь шинэ Ерөнхий сайдыг дэмжсэн байна.

Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн санал нэгдсэн юм. Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулсан юм.

Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуулийг Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Мөн 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг боловсрол судлалын магистр хамгаалснаас гадна 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн. 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захираl
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос УИХ-ын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг тус тус хашиж байсан юм. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine