Бодлого

Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг олон улсын хэлцэл биш гэж үзэж байгаа

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнээс Оюутолгой төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан юм. Түүний асуулт асуусан гишүүдэд хариулах үеэр Оюутолгой төслийг тойрсон асуудлуудын хүрээнд өгсөн мэдээллийг товчлон хүргэж байна. 

***

Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Амаргүй нөхцөл байдал үүсдэг нь үнэн. ЕСБХБ, Канадын экспортын банк, австралийн экспортын агентлаг, Канадын хатан хааны худалдааны агентлаг, Австралийн үндэсний банк, Эйч Эс Би Эс банк, Токиогийн банк зэрэг олон газраас санхүүжилт босгосон. Тийм учраас энэ асуудал нь тэнд байгаа татвар төлөгчдийн мөнгөтэй давхар хөндөгддөг учраас геополитикийн асуудал болж хувирдаг зовлон бий. 

***

Хөрөнгө оруулагч талд 7-8 санал тавьсан. Жишээ нь: Маргаантай байсан ил уурхайн хөрөнгө оруулалт болон татварын асуудлыг хөрөнгө оруулагч талд шийдвэрлэх тухай; 
ААНОАТ-ыг хөнгөлөлттэй байдлаар тооцох тухай. Үүндээс 646 орчим ам.долларын алдагдлыг хүлээхээр байгаа; 
АМНАТ тооцож төлөхтэй холбоотой асуудал; 
“Рио Тинто” компани зээлийн баталгаа гаргасны шимтгэлийг 1.9 хувьтай байх; 
Төслийн санхүүжилтийн зээлийг авахыг зөвшөөрч Туркойз Хилл компанийн төлөх зээлийг эргэн төлөх нөхцөлөөр санхүүжүүлэхийг зөвшөөрсөн. Нэг үгээр хэлбэл хөрөнгө оруулагч талын тавьсан энэ саналыг тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс болоод бид хүлээн зөвшөөрсөн. Үүнээс болоод зардал хэтрэх болгонд ногдол ашиг хойшлох нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн. УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай болж байж үүнийг шийдвэрлэнэ. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг олон улсын гэрээ биш гэж үзэж байгаа. 

***

Арбитр дээр хэд хэдэн асуудал засгийн газрын талд гарахаар байна. Байгалийн нөөцийн асуудал. Их долоогийн дэргэдэх Коннекс иннишитивтэй холбоотой аудитын асуудал. Дубайн гэрээ нь олон улсын хэлцэл мөн эсэх тухай асуудал. Оюутолгойн гэрээтэй холбоотой авлигал байсан уу үгүй юу гэдэг асуудал. Засаглалын асуудал, үүн дотор Эрдэнэс Монгол компанийг зайлшгүй чадваржуулах шаардлагатай байгаа. 

***

Засгийн газарт ажиллаж байсан хамгийн их мэдээлэлтэй хүмүүс Оюу толгой ХХК-д очоод мэдээлэл өгөөд явж байгаа асуудал бий. Тийм учраас Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг бүтэн цагийн ажилтан болгосон. Цаашлаад нэг ТУЗ-ийн гишүүнийг солино. Дэлхийн компанитай дэлхийн түвшинд тоглохоос аргагүй юм билээ. Үүнийг монголчилж шийдэх боломжгүй. Тийм учраас цаасан дээрээ сууж, хийх ажлаа ярж төлөвлөж чадвал Оюутолгойн гэрээг Монгол Улсад үр өгөөжтэй болгоно. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine