Зах зээл

Хятадын нүүрсний уурхай болон угаах үйлдвэрүүдийн ашиг 21 хувь буурчээ

БНХАУ-ын нүүрсний уурхай болон угаах үйлдвэрүүдийн ашиг 2020 онд жилийн дүнгээр 21 хувиар буурч, 222.2 тэрбум юань болсон гэж тус улсын Статистикийн товчоо мэдээллээ.

Нүүрсний уурхай болон угаах үйлдвэрүүдийн гол бизнесийн орлого 2019 онтой харьцуулахад 8.2 хувиар уруудаж, хоёр их наяд юань болсон байна. 

Тэгвэл тус улсын уул уурхайн салбарын нийт ашиг 355 тэрбум юань болсон нь жилийн дүнгээр 31 хувиар буурсан үзүүлэлт аж. 

Хятадын аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны орлого 2020 онд жилийн дүнгээр 0.8 хувиар өсөж, 106.1 их наяд юаньд хүрсэн гэж тус улсын Статистикийн товчооноос мэдээлсэн.

Үүнээс уул уурхайн компаниудын бизнесийн орлого өнгөрсөн онд 2019 оныхоос 8.2 хувиар буурч, 3.88 их наяд юань болсон гэж мэдээлсэн байна. 

Хятадын Статистикийн товчооны мэдээлснээр тус улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааны нийт зардал 2.8 их наяд юань болж, багасжээ. 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine