Зах зээл

Дэлхийн түүхий гангийн гарц 0.9 хувиар буурч, 1.86 тэрбум тн болов

Дэлхийн түүхий гангийн гарц 2020 онд 0.9 хувиар буурч, 1.86 тэрбум тонн болсон гэж Дэлхийн гангийн ассоциациас мэдээллээ.

Улсаар нь авч үзвэл Хятадаас бусад улсын үйлдвэрлэл хумигдсан. БНХАУ-ын түүхий гангийн гарц 1.05 тэрбум тоннд хүрч, жилийн дүнгээр 5.2 хувиар өссөн.

Харин Энэтхэгийнх 10.6 хувиар буурч, 99.6 сая тонн болсон бол Японы түүхий гангийн гарц 16 хувиар багассан. Ингэснээр тус улсын үйлдвэрлэлийн гарц жилийн дүнгээр 83.2 сая тонноор хэмжигдсэнийг Дэлхийн гангийн ассоциациас мэдээлэв. 

Өнгөрсөн онд АНУ-ын түүхий гангийн үйлдвэрлэл 17 хувиар доошилж, 72.7 сая тонн болсон. Үүнээс гадна БНСУ, Герман, Бразил, Ираны үйлдвэрлэл тус тус буурсан. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine