Түүхий эд

Эрчим хүчний нүүрсний үнийн өсөлт Австралийн орлогыг дэмжжээ

Дэлхийн эдийн засгийн удаашрал, Хятадын импортын хориг зэрэг сорилттой нүүр тулаад буй ч Австралийн нүүрсний экспортын орлого үнийн өсөлтөөс үүдэн өнгөрсөн арванхоёрдугаар сард сарын дүнгээр 26 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард тус улсын нүүрсний экспорт 3.7 тэрбум австрали долларт хүрчээ. Үнийн өсөлттэй зэрэгцэн нүүрс олборлогчид экспортын хэмжээгээ нэмэгдүүлсэн нь орлогыг ийнхүү дэмжсэн гэж тус улсын Эрдэс баялаг, ус, хойд Австралийн асуудал хариуцсан сайд Кэйт Питт мэдэгджээ.  

Энэ өвөл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст олон жилийн дунджаас илүү хүйтэн байгаа нь эрчим хүчний нүүрсний эрэлтийг дэмжиж байгаа аж.

Үүнээс гадна Австралийн нүүрсэнд Хятад улс худалдааны хориг тавьснаас үүдэн түүхий эдийн нийлүүлэлт огцом буурсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас БНХАУ-ыг чиглэсэн нүүрсний нийлүүлэлт ердөө 0.4 сая тоннд хүрсэн нь 2020 оны долдугаар сард хамгийн өндөр буюу 9.6 сая тонныг экспортолж байсантай харьцуулахад бараг 20 дахин буурсан үзүүлэлт болов. 

Харин Австралиас Энэтхэгийг чиглэсэн нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 1.2 сая тонноор дээшилж, 6.2 сая тоннд хүрсэн байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine