Эдийн засаг

“Газпром” хийн хоолойн судалгааны компанийг Монголд бүртгүүлэв

Монгол, ОХУ, Хятад улсыг дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн судалгаа хийх “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад бүртгүүлсэн талаар “Газпром” компани албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.   

“Газопровод Союз Восток” компани нь ОХУ-ын “Сибирийн хүч-2” хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөх ажлыг хариуцна. "Тус хоолойн экспортын хүчин чадал нь “Сибирийн хүч” хоолойнхоос 1.3 дахин их байна" гэж “Газпром” компанийн ерөнхий захирал Алексей Миллер мэдэгджээ.    

“Газпром” компани Монголын Засгийн газартай байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах санамж бичгийг 2019 оны арванхоёрдугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны наймдугаар сард тус тус байгуулсан юм.

Монголын нутгаар тавих хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байна хэмээн тооцож байгаа юм.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine