Зах зээл

Аргентиний уул уурхайн үйлдвэрлэлийн гарц 2020 онд 70 хувиар буурчээ

Ковид-19 цар тахлын улмаас Аргентиний уул уурхайн үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн онд жилийн дүнгээр 70 хувиар агшсан гэж тус улсын Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн танхимын тайланд дурдсан байна. 

Үүнээс гэр бүлийн эзэмшилд байдаг, жижиг болон дунд зэргийн уул уурхайн компаниудын үйлдвэрлэл 40-50 хувиар хумигдсан. Бодлого тодорхойлогчдын зарим бус нутагт тавьсан хязгаарлах арга хэмжээ нь уул уурхайн үйлдвэрлэл огцом буурахад нөлөөлсөн гэж Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн танхим үзсэн байна. 

Тухайлбал, тус улсын Мендоса бүс нутгийн уул уурхайн үйлдвэрлэл Ковид-19 цар тахлын эсрэг хязгаарлалтад хамгийн хүчтэй өртсөн. Энэ бүс нутагт байрладаг алт, мөнгө, зэс, поташийн 130 уурхайн дийлэнх хэсэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болжээ.  

Тус улсын уул уурхайн салбарын нийт экспорт 2020 оны эцсийн дүнгээр 25 хувиар буурч, 2.4 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine