Түүхий эд

ӨМӨЗО-д сүүлийн дөрвөн сард нүүрсний 30 уурхай шинээр нээгдлээ

ӨМӨЗО-д өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт 110 сая тоннын хүчин чадалтай нүүрсний 30 уурхай шинээр нээгдсэн гэж sxcoal цахим сайт мэдээллээ. Үүнээс үүдэн дотоодоос олборлосон нүүрсний нийлүүлэлт нь бодитоор өсөж буй аж.

Өвөр Монголын нүүрсний өдрийн дундаж гарц өмнөх оны аравдугаар сараас хойш 3.2 сая тоннд хүрсэн нь 2020 оны эхний гурван улирлын өдрийн дундаж үзүүлэлт болох 600 мянган тоннтой харьцуулахад тав дахин өссөн дүн юм.  

2020 онд ӨМӨЗО-ны нүүрсний нийт олборлолт 1.01 тэрбум тонн болсон нь 2019 оныхтой ойролцоо дүн аж.

Үүнээс гадна уурхайн аюулгүй ажиллагаанд орон нутгийн засаг захиргаа анхаарч байна. Учир нь 2020 онд Өвөр Монголд нүүрсний уурхайнуудад 11 осол гарчээ. Тиймээс нүүрсний салбарын аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч эхэлжээ.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine