Компани - Багануур ХК

"Багануур" ХК техникийн шинэчлэл хийлээ.

Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны 12,5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр "Багануур" ХК-нд 12 ширхэг техникээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэрээ оны өмнө үзэглэгдсэн. Энэхүү гэрээний дагуу эхний ээлжийн 9 техникийг өнөөдөр хүлээн авч ажилд гаргаж байна. 

Өвлийн ид ачааллын үед 100 тонны даацтай 6 ширхэг хөрс тээвэрлэлтийн, 60 тонны даацтай нэг ширхэг нүүрс тээвэрлэлтийн автосамосваль, хоёр бульдозероор техник шинэчлэл хийж буй нь цахилгаан станциудыг нүүрсээр найдвартай хангахад ихээхэн хувь нэмэрээ өгөх хөрөнгө оруулалт болов.

Багануурын нүүрсний уурхай нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг дулаан, цахилгаанаар хангахад чухал үүрэг хүлээдэг. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах үүднээс тус компани хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байсан аж. 

Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр ашиглалтын зардлыг 2.9 тэрбум төгрөгөөр бууруулж, технологийн хувьд уурхайн хүчин чадал 500 мян.тн-р нэмэгдэж, жилд 4,5 сая.тн нүүрс олборлох боломжтой болж байна. 

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг Трансвест Монголиа ХХК нийлүүлж байгаа бөгөөд үлдсэн 60 тонны даацтай 2 автосамосваль, 6.5 м/куб-ын шанагатай гидро экскаваторыг ирэх хоёрдугаар сард нийлүүлэх юм байна. 

"Багануур" ХК-ийн хамт олондоо уурхайн ажилд нь өндөр амжилтыг хүсье!



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine