Түүхий эд

Moody’s: Зэсийн ханш нэгдүгээр сарын түвшнээс суларна

Зэсийн ханш ирэх саруудад энэ оны нэгдүгээр сарын түвшнээс уруудна гэж Moody’s агентлаг үзэж байна. 

Хэдийгээр АНУ-ын эдийн засгаа сэргээх бодлого гол металлууд, ялангуяа зэсийн ханшийг дэмжиж байгаа ч шаргал металлын үнэ ирэх саруудад суларна гэж тус агентлагийн шинжээчид таамагласан байна. 

Нью-Йоркийн Comex биржид зэсийн ханш 0.8 хувиар өсөж, нэг фунт нь 3.664 ам.доллар (тонн нь 8078 ам.доллар) болсон. 

2021-2022 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 40 хувийг бүрдүүлдэг Чили, Перу зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт хэвийн байх тул үнэ буурах төлөвтэй. Гэхдээ Япон, АНУ, Европын Холбоо, Их Британи зэрэг зэсийн томоохон хэрэглэгчдийн эдийн засгийн сэргэлт зэсийн ханшид шууд нөлөөлөх аж. 

Дэд бүтцийг чиглэсэн хөрөнгө оруулалт болон цахилгаан тээврийн хэрэгслийн шилжилт нь урт хугацаанд зэсийн эрэлтийн суурь болно гэж шинжээчид дүгнэж байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine