Бодлого

АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдлээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Баден төрийн тэргүүний эрхийг албан ёсоор хүлээн авсныхаа дараа 15 албан бичигт гарын үсэг зурлаа. Үүний нэг нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн дулааралтай тэмцэх Парисын хэлэлцээрт АНУ эргэн нэгдэх баримт бичиг байв. 

2015 онд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд Парисын хэлэлцээрт нэгдсэн. Харин өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 онд тус хэлэлцээрээс гарах шийдвэрийг гаргасан юм.

Жо Байден Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж,  цэвэр эрчим хүчний шилжилтийг урагшлуулна гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж, энэ чиглэлд хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж байсан юм.

Цэвэр эрчим хүчийг дэмжсэн энэхүү бодлого нь "Ковид-19" цар тахлын улмаас хүндрээд буй АНУ-ын эдийн засгийг эргэн сэргээхэд томоохон түлхэц болно гэж тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн албаа хүлээн авсан эхний өдрөөсөө хүлэмжийн ялгарлыг бууруулах арга хэмжээгээ эхлүүллээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine