Түүхий эд

БНХАУ Өмнөд Африкаас импортлох нүүрсний хэмжээгээ өсгөнө

БНХАУ нь Өмнөд Африкийн гол зах зээлд тооцогддоггүй ч Австралийн нүүрс импортын хоригт өртсөний дараа байдал өөрчлөгдөж эхэлжээ. Хятад улс өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн Өмнөд Африкаас татан авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн байна.

Mining Weekly-гийн мэдээлснээр Австралийн нүүрс хоригт өртсөнөөс хойш Хятад улс Өмнөд Африкаас 600-700 мянган тонн нүүрс худалдан аваад буй аж. Энэ дүн 2021 онд ч өсөх төлөвтэй гэж шинжээчид таамаглаж байна. 

Хятадын Коммунист намын төв хэвлэл болох The Global Times-ийн мэдээлснээр импортын хоригоос үүдэн БНХАУ-ыг чиглэх нүүрсний нийлүүлэлтээ хамгийн их нэмэгдүүлэх боломжтой орны тоонд ОХУ, Индонез, Монголын дараа Өмнөд Африк улс бичигдэж байгаа юм. 

Мөн энэ мэдээллээс өмнө олон улсын шинжээчид Хятадын зах зээлд Австралийн сайн чанарын нүүрсийг орлох боломжит хувилбараар Өмнөд Африкийг нэрлэж байсан бөгөөд ирэх онуудад хоёр улсын гадаад худалдаа тэлэх төлөвтэй хэмээн дүгнэж байсан юм. 

Өмнөд Африкийн нүүрсний экспорт жилд дунджаар 70 сая тонноор хэмжигддэг. Үүний 60 орчим хувь буюу 40 сая тонн нүүрсийг Энэтхэгийн зах зээлд борлуудаг бол үлдсэн нь Пакистан, Шри-Ланк, Вьетнам зэрэг эрэлт өндөр орнуудыг чиглэдэг байна.
 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine