Бодлого - Covid-19

Ээлж солих уурхайчдын PCR шинжилгээг бямба гарагаас эхлэн авна

Тодорхой бус хугацаагаар хойшлуулаад байсан уул уурхайн компаниудын ээлж солих ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд энэ сарын 16-ны бямба гарагаас эхлэн уул уурхайн ажилчдаас PCR шинжилгээ авч эхлэхээр болсныг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас мэдээллээ. 

Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт нэгдүгээр сарын 14-ний өдөр байршуулна.

Иймд аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатар хотод ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг салбарын яамнаас сануулж байна. 

Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  

Мөн ээлжээс бууж орон нутаг руу явах ажилчдыг халдварын голомтот Улаанбаатар хот руу оруулахгүйгээр очих газар руу нь тээвэрлэх тал дээр анхаарч, тухайн орон нутгийн Онцгой комисстой хамтран ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас сануулж байна. 

Харин шинжилгээний төлбөрийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн яамнаас тодруулж мэдэгдэх аж. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine