Бодлого

Уурхайчдын ээлж солих ажиллагааг зохион байгуулахаар бэлдэж байна

Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэхээр болсон байна. 

Аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэхийн тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай аж.  

Мөн ээлжээс бууж орон нутаг руу явах ажилчдыг халдварын голомтот Улаанбаатар хот руу оруулахгүйгээр очих газар руу нь тээвэрлэх тал дээр анхаарч, тухайн орон нутгийн Онцгой комисстой хамтран ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабаас мэдэгдлээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine