Түүхий эд

Энэтхэгийн нүүрсний импорт 17 хувиар буурчээ

Энэтхэгийн нүүрсний импорт 2020 оны дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 137 сая тоннд хүрч, 2019 оны мөн үеэс 17 хувиар буурсан байна.  

Үүнээс коксжих нүүрс 28 сая тонныг импортолсон нь жилийн дүнгээр 13.9 хувиар бага дүн болохыг онлайн борлуулалтын “Mjunction” платформ тооцсон байна. Харин 91 сая тонн эрчим хүчний болон бусад төрлийн нүүрс хилийн чанадаас худалдан авчээ.

Зөвхөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэхэд 20 сая тонн нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 6.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

Тус улсын нүүрсний томоохон компаниудын нэг болох  Coal India энэ санхүүгийн жилд 80-85 сая тонн импортын нүүрсийг дотоодын түүхий эдээр орлуулахаар төлөвлөж байгаа аж.  

Энэтхэгээс гадна Тайванийн нүүрсний импорт буурчээ. Тус зах зээлийн нүүрсний импорт 2020 оны арванхоёрдугаар сард 3.9 сая тоннд хүрч, 2019 оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine