Үйл явдал

Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт ордод Өмнөговиос бусад аймгийн иргэнийг нэвтрүүлэхгүй

Өмнөговь аймагт орших стратегийн томоохон ордууд дээр бусад аймаг орон нутгийн иргэдийг нэвтрэхийг хориглосон шийдвэрийг Өмнөговь аймгийн Онцгой комисс гаргасан байна. 

“... Өмнөговь аймгийн Тавантолгой, Оюутолгой, Нарийн сухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагын ажилчид, жолооч, иргэдийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэвтрүүлэхгүй байхаар Аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлэсэн ...” хэмээн аймгуудын онцгой комисст хандан албан тоот бичиг хүргүүлжээ. 

Ийнхүү шийдвэрлэсэн нь УОК-оос Өмнөговь аймгийг эрсдэлгүй “Ногоон бүс” байх тусгайлан чиглэл өгсөнтэй холбоотой хэмээн албан бичигт тайлбарласан байна. 

Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолын хүрээнд Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг орд, Оюутолгойн ордын хүрээнд байгуулагдсан ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсийнүйл ажиллагаа, нөхцөл байдалтай уялдуулан Гашуунсухайт, Шивээхүрэн боомт орчмыг ногоон бүс болгон зарласан юм. 

Ийнхүү “Ногоон бүс” болгон зарласан нь экспортын орлого, эдийн засагт жинтэй хувь эзэлдэг тухайн ордуудаас экспорт хийж буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, экспортыг тогтмолжуулах зорилготой байса билээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine