Компани

Уул уурхайн салбарын 2020 оны шилдгүүдийг тодруулав

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас жил бүрийн энэ өдөр 9 номинациар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг уламжлалтай. "Ковид-19" цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа уул уурхайн салбарынхны оны шилдгүүдээр дараах компаниуд тодорчээ. 

Геологийн судалгааны шилдэг байгууллага - "Жи Си Пи" ХХК

Геологи-хайгуулын шилдэг байгууллага - "Хан алтай ресурс" ХХК

Тус компани Говь Алтай аймагт алтны үндсэн орд нээн илрүүлж, энэ онд 41 тонн алтны нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад байгаа юм. 

Тэргүүний хөрөнгө оруулагч - "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
Шилдэг, шинэ технологи нэвтрүүлэгч - "Өсөх зоос" ХХК

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч - "Платинумланд" ХХК

Тус компани 2 сая хүн/цаг осолгүй ажиллаж, ISO 45001:2018 Олон улсын стандарыг үйл ажиллагаанд нэвтрүүлээд байгаа юм. 

Тэргүүний нөхөн сэргээгч - "Монгол майнинг энд экплорэйшн" ХХК

Төв аймгийн Заамар суманд алт олборлолтын чиглэлээр ажиллаж, уурхайн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэснээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Баруун цанхийн уурхайн гэрээт оператор компаниар ажиллаж байгаа компани юм. 

Шилдэг зураг төсөл боловсруулагч - "Майнинг шорт лонг терм" ХХК
Шилдэг туслан гүйцэтгэгч - "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК
Шилдэг ханган нийлүүлэгч - "Бласт" ХХК


Мөн "Ковид - 19" цар тахлын  хүнд нөхцөлд үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хэмжээгээ хэвийн хэмжээнд явуулж байгаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюутолгой" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Степпе гоулд" ХХК, "Болдтөмөр Ерөө гол" ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ, "Тавантолгой" ХК, "Багануур" ХК, "Шивээ - Овоо" ХХК зэрэг 10 аж ахуйн нэгжид УУХҮЯ-наас талархал илэрхийлжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine