Компани

“Шивээ овоо”, “Багануур” компанийн техникийг нэмэгдүүлэхэд 37.5 тэрбумын санхүүжилт өгнө

Сангийн яам төрийн өмчит “Шивээ Овоо” ХК болон “Багануур” хувьцаат компанийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банктай байгууллаа. Гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ЯОУХАБ-ны Дэд бүтэц, байгаль орчны санхүүжилтийн группийн захирал М.Танимото нар цахимаар гарын үсэг зурж баталгаажуулав. 

"Төсөл нь уул уурхайн машин механизмыг дээрх хоёр уул уурхайн компанид нийлүүлж, техник технологийн шинэчлэл хийх боломж олгоно" хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. 

"Шивээ Овоо" компани нь Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг хангадаг, нийт техникийн 60 гаруй хувь нь элэгдэл, олон жилийн насжилттай учир уурхайн үйл ажиллагаа нь хүнд нөхцөлд ажилладаг. Мөн "Багануур" компани нь дотоодын нүүрсний хэрэгцээний 60 орчим хувийг нийлүүлдэг томоохон аж ахуйн нэгж юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine