Компани

“Рио Тинто”-гийн захирлаар Jakob Stausholm томилогдлоо

 

Дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирлаар Jakob Stausholm томилогдож буйг компанийн зүгээс мэдээллээ.  Jakob Stausholm нь тус группын Санхүү эрхэлсэн захирлаар хоёр жил гаруй ажиллаж байгаа юм. Дани улсын иргэн Jakob Stausholm “Рио Тинто”-д нэгдэхээсээ өмнө Maersk Группын Стратеги, санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө 19 жил Shell компанид санхүү, аудиторын чиглэлээр удирдах алба хашиж байжээ.

“Түүний стратегийн болон худалдааны мэдлэг чадвар, хамтын ажиллагааны манлайллын хэв маяг нь манай компанийн дараагийн Гүйцэтгэх захиралд хамгийн тохиромжто чанарууд юм” хэмээн “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Simon Thompson онцолсон байна.

Өнгөрсөн есдүгээр сард Австралид болсон олон жилийн түүхтэй агуйг дэлбэлсэн хэргээр тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себьястян Жак тэргүүтэй зарим захирал ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон билээ.

Jakob Stausholm ирэх нэгдүгээр сарын нэгнээс ажилдаа орох бөгөөд группын удирдлагыг шилжүүлэхэд чамгүй хугацаа шаардлагатай аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine