Зах зээл

Төмрийн хүдрийн ханш долоон жилийн дээд амжилт тогтоолоо

Хятадад эрэлтийн улмаас төмрийн хүдрийн ханш өнгөрсөн баасан гарагт урьд өмнө байгаагүй хурдацтай өсөлт үзүүллээ. Бразилийн нийлүүлэлт тасалдалтай, Австрали, Хятадын харилцааны таагүй байдал нь зах зээлд нөлөөлж байгаа юм. 

Төмрийн хүдрийн ханш 2020 онд 57 хувийн өсөлт үзүүлээд байна. 

Шандунаар импортолсон 62 хувийн агууламжтай төмрийн хүдрийн хилийн үнэ баасан гарагт 145 ам.доллар хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 5.8 хувиар өссөн дүн хэмээн Fastmarkets MB мэдээлжээ.  

Энэ нь гангийн гол түүхий эдийн ханш 2013 оны гуравдугаар сараас хойш тогтсон хамгийн сайн ханш бөгөөд 2020 онд 57 хувийн өсөлт үзүүлээд байна. 

Бразилаас импортолсон 65 хувийн агууламжтай төмрийн хүдрийн ханш ч мөн эрэлт ихтэй байгаа бөгөөд тонн нь 157 ам.доллар хүрснээр хоёр ангиллын ханш хоёул өнгөрсөн сараас 20 хувь өсөөд байна. 

Мөн энэхүү өсөлт нь Хятадын дотоодын фьючерс зах зээлд ч нөлөөгөө үзүүлж 974 юань (149 ам.доллар) хүрснээр Далианы таваарын бирж гишүүддээ арилжаа хийхдээ “оновчтой, нийцтэй байх зарчим” баримтлахыг анхаруулсан байна. 

Хятад болон Австралийн улс төрийн харилцаа муудсанаас шалтгаалан энэ жилийн блон 2021 оны зорилт биелэх боломжгүй болсон тухайгаа зарласан “Vale” компани “Топ үйлдвэрлэгчдийн хувьд үнэхээр завгүй долоо хоног байлаа” хэмээн мэдэгджээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine