Үйл явдал

Ханбогд, Гурвантэс, Цогтцэций сумыг эрүүл бүс болгоно

Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. “Засгийн газраас Ковид-19 өвчний дотоодын халдвар гарсан учраас экспортын гол бүс нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сум, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хамарсан бүс нутгийг тусгайлсан чангатгасан, хүчитгэсэн хамгаалалтад авч, энэ бүс нутагт байгаа иргэдийг бүгдийг нь PCR шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна” гэлээ.

Түүнчлэн нийт уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаа эрхэлдэг 28 аж ахуйн нэгж дээр онцгой дэглэм тогтоож, харуул хамгаалалтыг чангатгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх үүрэг даалгаврыг холбогдох яамдын сайд нар, аж ахуйн нэгжүүдийн удирдлагад хүргүүлээд байгаа аж.

УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа. Нүүрс болон зэсийн баяжмалын тээврийн жолооч нараас эхний өдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ. Гэсэн ч Хятадын тал дээрх шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй, жолооч нарыг хил нэвтрүүлэхгүй тохиолдол олон гарсан байна. Тиймээс одоо бүх шинжилгээг PCR-аар авч байгаа аж.  “Хятад улс “Ногоон гарц”-ын хүрээнд хил нэвтэрч байгаа тээврийн жолооч нараас заавал PCR шинжилгээг шаардаж байгаа. Тийм учраас Өмнөговь аймагт хоёр дахь PCR шинжилгээний аппаратыг суурилуулснаар шинжилгээ хийх хүртээмжийг нэмэгдүүлж байна. Ингэснээр Хятад улсын тавьж байгаа шаардлагын хүрээнд бүх жолоочийг PCR шинжилгээнд хамруулна гэсэн үг. Өчигдрийн байдлаар 400 агруй машин өдөртөө хилээр нэвтэрсэн” хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/01

Эдийн засгаа “эмчлэх” санаачилга ба Супер цикл

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine