Үйл явдал

Уул уурхайн экспортын тээврийн 5000 жолоочийг шинжилгээнд хамруулж байна

 

Улсын онцгой комиссын даргын 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 

УУХҮ-ийн сайдын зүгээс уурхайд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан мөрдөх, ажилчдыг түргэвчилсэн оношлогоонд хамруулахыг компанийн удирдлагуудад даалгасан. Улмаар экспортын гол бүс нутагт байрлах дээрх ордуудад Аюулгүйн тусгай бүс байгуулж, тээврийн жолооч нарыг нэг бүрчлэн оношлогоонд хамруулснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг “Ногоон бүс” болгож зарлахыг үүрэг болгосон. 

БНХАУ-ын талаас нүүрс тээврийн жолоочдыг хил нэвтрэх үед Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа аж. Энэ хүрээнд шуурхай ажлын хэсэг болон эмч, эмнэлгийн ажилчид хилийн бүсэд ажиллаж эхний ээлжинд 854 жолоочийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрэх боломжийг бүрдүүлжээ. 11 дүгээр сарын 23-ны байдлаар Гашуунсухайт боомтоор 211 нүүрс тээврийн, 95 зэсийн баяжмалын тээвэр, Шивээхүрэн боомтоор 216 нүүрсний тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ. Цаашид 5000 орчим жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine