Үйл явдал

18 ордод халдваргүйжүүлэлт, хамгаалалтын бүс байгуулж байна

Коронавирусийн халдвар дотоодод нэмэгдэж буйтай холбогдуулсан Засгийн газраас 23 заалт бүхий тогтоолыг өчигдөр гаргасан билээ. Уг тогтоолын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр УУХҮЯ тодорхой ажлууд хийж байгаа талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ.

Ашигт малтмалын 18 ордод үйл ажиллагаа явуулж буй 25 аж ахуйн нэгжийг хамарсан халдваргүйжүүлэлт, хамгааллын 18 бүс байгуулж байгаа аж. Тавантолгойн ордод ажилладаг 3 компани, Нарийнсухайтын ордод ажилладаг 4 компани гэх мэтээр орд тус бүр дээрээ нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орох юм байна.

Дээрх 18 орд нь зэсийн баяжмалын экспортын 100 хувь, цайрын экспортын 100 хувь, газрын тосны экспортын 100 хувь, коксжих нүүрсний экспортын 95 хувь, төмрийн хүдрийн экспортын 90 хувь, эрчим хүчний нүүрсний экспортын 70 хувийг бүрдүүлдэг аж.

Түүнчлэн Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтоор тээвэр хийж буй жолоочдыг коронавирусийн бүрэн шинжилгээнд хамруулж, дээрх боомтуудыг “Ногоон бүс” болгон зарлахыг холбогдох яамдад үүрэг болгосны дагуу ажиллаж байна хэмээн УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine