Компани

"Оюу толгой" ХХК-ийн орлого 26 хувиар өсжээ

“Туркойз хилл ресурс” компанийн 2020 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаас үзэхэд "Оюу толгой" ХХК-ийн орлого 264.4 сая ам.доллар хүрч өнгөрсөн оны мөн үеэс 26.4 хувиар өссөн байна. 

Тухайлбал, зэсийн баяжмалын борлуулалтын орлого 29.5 хувиар өсөхөд борлуулалтын тоо хэмжээний өсөлтөөс гадна зэсийн дундаж ханш 12.5 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Хэдийгээр баяжмал дахь алтны агуулга буурсан боловч алтны дундаж ханш 29.7 хувиар өссөн тул алтны борлуулалтын орлого 16.6 хувиар өсжээ. 

Ингэснээр оны эхний есөн сард тус компани 673.1 сая ам.долларын орлого олсон байна. Харин борлуулалтын өртөг 495.9 сая ам.доллар хүрснээр компанийн ашиг 253 сая ам.доллар болж буй аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine