Хятад улсын нүүрсний олборлолт эхний 10 сард 3.13 тэрбум тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Эхний улиралд нүүрсний уурхайнууд түр зогсож, олборлолт буурсан ч сүүлийн саруудад олборлолтын хэмжээ нэмэгдэж байгаа аж.
Аравдугаар сард 336.6 сая тонн нүүрс олборлосон нь жилийн өмнөхөөс 1.4 хувиар, өмнөх сарынхаас 1.7 хувиар өссөн дүн юм.
Хятадын нүүрсний салбарын хамгийн том компани China Shenhua Energy эхний 10 сард 241.6 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2019 © Asia Mining Magazine