Зах зээл

Хятадын түүхий гангийн гарц 5.5 хувиар өсөв

Хятад улс эхний 10 сард 1.08 тэрбум тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн аравдугаар сард 11.5 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар өссөн хэмээн тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Түүнчлэн түүхий гангийн үйлдвэрлэл ч өссөн байна. Эхний 10 сард 873.9 сая тонн түүхий ган үйлдвэрлэсэн нь жилийн өмнөхөөс 5.5 хувиар өндөр үзүүлэлт юм. Аравдугаар сард гэхэд 92.2 сая тонн ган үйлдвэрлэж, өнгөрсөн оны 10 дугаар сараас  12.7 хувийн өсөлт үзүүлжээ.

Үүнээс гадна түүхий гангийн хэрэглээ есдүгээр сард 94.38 сая тонн болж, өнгрөсөн оны мөн үеэс  20 хувиар өссөн хэмээн Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээлжээ. Эхний есөн сарын түүхий гангийн хэрэглээ 770 сая тонн болж, өнгөрсөн онтой харьцуулахад 63 сая тонноор буюу 9 орчим хувиар өссөн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine