Бодлого - Ковид-19

Нүүрс, зэсийн экспорт хэвийн үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. 

Ингэснээр төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, тухайн байгууллагууд дотоод зохион байгууллалтын дагуу нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэх ажилчдаа ээлжээр ажиллуулах, банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй. Хувийн аж ахуй нэгжүүд, ард иргэд гамшгаас хамгаалах хууль, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байна. Хот хооронд хүнсний тээврийн автомашинаас бусад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийгдэхгүй болоод байна. 

Үүнд уул уурхай, олборлох салбарыг дурдаагүй байгаа тул салбар хөл хорионд хамрагдаж буй эсэхийг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. 

АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ч уул уурхайн салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. УУХҮ-ийн сайдын гаргасан зөвлөмж, онцгой байдлын үед дагаж мөрдөх журам, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг уул уурхайн компаниуд мөрдөн ажиллаж байна. Олборлолт, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа” хэмээн мэдээллээ. 

Мөн УУХҮЯ-ны мэдээллэснээр “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоосон зүйл байхгүй. Гагцхүү Гашуунсухайт боомт дээр хяналт, шалгалтыг чангаруулсантай холбоотойгоор хилийн нэвтрүүлэлт удаашраад байна” гэсэн юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine