Түүхий эд

Алтны экспортын орлого дөрөв дахин өсжээ

Монгол Улс энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 10.4 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар буурсан дүн бөгөөд экспорт 8.7 хувиар буурч 6.0 тэрбум ам.доллар, импорт 12.4 хувиар буурч 4.4 тэрбум ам.доллар болсон байна. 

Алтны экспортоос 1.3 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.8 дахин өссөн дүн юм. 

Нийт экспортын орлогын 91.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд чулуун нүүрсний экспортын орлого нийт орлогын 28.7 хувь, зэсийн баяжмал 22.7 хувь, алтны экспорт 22.7 хувийг тус тус бүрдүүлжээ. 

Чулуун нүүрсний экспорт энэ оны эхний арван сарын байдлаар 23.9 сая тоннд хүрч, 1.8 тэрбум ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн оны эхний арван сард Монгол Улс 32.3 сая тонн чулуун нүүрс экспортлоод байсан билээ. 

Зэсийн баяжмлын экспорт 1.1 сая тоннд хүрч, нийт орлого 1.3 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс орлого 12.7 хувь, биет хэмжээ гурван хувиар тус, тус буурсныг илтгэж байна. 

Боловсруулаагүй алтны тухайд, экспортын хэмжээ гурав дахин өсөж 22.8 тоннд хүрчээ. Алтны экспортоос 1.3 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.8 дахин өссөн дүн юм. 

Түүнчлэн төмрийн хүдрийн экспорт биет хэмжээ болон үнийн дүнгийн хувьд өсөлттэй байна. Тухайлбал, 6.9 сая тонн төмрийн хүдэр экспортолж 527.3 мянган ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 245 мянган тонныг илүү экспортолж 67.9 сая ам.долларын ахиу орлого олсон байна. 

Мөн Монгол Улс энэ онд анх удаагаа мөнгө экспортолж байгаа бөгөөд эхний 10 сард 195.7 мянган тонн буюу 110.5 сая ам.долларын экспорт хийжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine