Бодлого

"Тавантолгой дулааны станц"-ын 50 хувийг Эрчим хүчний яам эзэмшинэ

Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа. 

Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" компани хооронд байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.

Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудал олон жил яригдаж байгаа. Анх Оюу толгойн гэрээг байгуулах үед “Рио Тинто” өөрийн хөрөнгөөр тэрбум гаруй ам.доллараар цахилгаан станц барих саналтай байсан юм. Энэ нь хөрөнгө оруулалтын зардал өсөж, Засгийн газрын ногдол ашиг хүртэх хугацаа 10 гаруй жилээр хойшилно гэсэн үг тул монголчууд өөрөө барихаар шийдсэн байдаг. Ийнхүү байгуулагдсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г 2018 онд цуцалж “М Си Эс”, “Марубени” компанийн консерциумыг төслөөс гаргасан. Үүний дараа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний дагуу “Рио Тинто” өөрийн хөрөнгөөр Тавантолгой ордыг түшиглэн цахилгаан станц барьж 2023 оны зургадугаар сарын 30-ны дотор ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн юм. 

Улмаар, энэ оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто группийн охин компани “Turquoise Hill Resources” нар уг төслийн эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах асуудлаар тохиролцоонд хүрч Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулахаар болсон билээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine