Зах зээл

Зэсийн ханш хоёр жилийн дээд түвшинд хүрлээ

БНХАУ, Австралийн хооронд улс төрийн үл ойлголцол нь Хятадын боловсруулах үйлдвэрүүдийг спот зах зээл дээрээс худалдан авалт хийхэд хүргэснээр өнгөрсөн баасан гарагт зэсийн ханш хоёр жилийн хагасын хугацаанд хүрээгүй дээд цэгт хүрлээ. 

Таваарын бирж дээр, арванхоёрдугаар сард хийгдэх зэсийн нийлүүлэлтийн ханш таван өдөр дараалан өсөж фунт нь 3.17 ам.доллар (тонн нь 6,997 ам.доллар) болсон хоёр гаруй хувиар өссөн дүн байлаа. Тухайн өдрийн бага үд хэрд 5.5 тэрбум гаруй ам.долларын арилжаа хийгдсэн байв. 

Хятад Австралиас зэсийн баяжмал импортлохыг албан бусаар хориглосон гэсэн мэдээлэл дэлхийн зэсийн хэрэглээний талаас илүү хувийг хангадаг тус улсын боловсруулах үйлдвэрүүдийн худалдан авалтыг ихээхэн бууруулсан юм. 

Австрали хэдийгээр Хятадын импортын таван хувийг л хангадаг боловч “Ковид-19”-ийн улмаас одоогоор Өмнөд Америкийн олборлолт, нийлүүлэлт мөн тасалдаад байгаа билээ. 

Австралийн хар тугалга, цайрын баяжмал, үнэт металлын үйлдвэрлэгчид цаашид хориг улам өргөжсөн тохиолдолд хэрхэх талаар нөөц төлөвлөгөө боловсруулж байгаа гэж худалдаа эрхлэгч хоёр ч компани мэдээллэжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine