Зах зээл - Ган

Хятадын гангийн үйлдвэрлэл өссөн ч ашиг буурав

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад улс 315 сая тонн түүхий ган үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 10.1 хувиар өссөн дүн болов. Дөрөвдүгээр сард гангийн өдөр тутмын гарц дээд амжилт тогтоож 2.83 сая тонн хүрснээр энэ жил нэг тэрбум тонн ган үйлдвэрлэх хангалттай боломжтойг нотолоо хэмээн шинжээчид дүгнэж байна.

Хятадын гангийн үйлдвэрлэл тоо хэмжээг чухалчилдаг уламжлалт хэв маягаа өөрчилж чанарын удирдлагыг эрхэмлэдэг болсноор цаашид хүчин чадлын өсөлт нь удаашрах хүлээлт бий. Гэсэн ч бодит гүйцэтгэл өөр үр дүн харуулж байгаа юм. Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөөний дагуу сүүлийн гурван жилд тус улс гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 150 гаруй сая тонноор бууруулаад байгаа. Энэ нь гангийн үйлдвэрлэлийг багасгах талаар тус улс тодорхой ажил хэрэгжүүлснийг илтгэж байгаа бөгөөд энэ жил гангийн салбарт гарсан хэд хэдэн өөрчлөлтийн улмаас илүү нухацтай дүгнэлт хийх хэрэгтэй болсныг шинжээчид онцолж байна.

Сонирхолтой нь ган үйлдвэрлэлийн ашигт энэ нь сөргөөр нөлөөлсөн. Эхний улирлын байдлаар салбарын гол үйлдвэрлэгчдийн ашиг жилийн өмнөх үеэс 30.2 хувиар буурчээ. Учир нь тэдний борлуултын ашиг нь 3.87 хувиас буурч 2.39 хувь болсон аж.

Гангийн гарцын өсөлт болон цэвэр ашгийн хоорондох урвуу хамаарал нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой болохыг шинжээчид онцлон тэмдэглэжээ. Мэдээж хэрэг импортын төмрийн хүдрийн үнэ өссөнөөр зардал нэмэгдсэн. Үүний зэрэгцээ, дэд бүтэц болон үл хөдлөх салбараас шалтгаалсан эрэлтийн өсөлт гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй. Эхний дөрвөн сарын байдлаар үл хөдлөх салбар дахь хөрөнгө оруулалт жилийн 11.9 хувиар өссөн байна. Мөн арматур болон төмөр утасны үйлдвэрлэл 15 хувиар өсжээ.

Гэвч өөр нэг чухал хүчин зүйл нь гангийн салбар дахь удирдлагын хоцрогдсон арга барил гэжээ. Гангийн үйлдвэрлэлд анхаарал сул байснаас салбарын топ 10 компанийн үйлдвэрлэлийн нийлбэр нь Хятад дахь нийт гангийн гарцын ердөө 35.3 хувийг л эзэлж байна.

Ийн хэт их хэмжээний ган үйлдвэрлэл бий болгосноор үүсэж буй үнийн хэлбэлзэл, үнийн уналт нь ган үйлдвэрлэлийн алдагдлыг өсгөөд зогсохгүй, илүүдэл хүчин чадлыг бууруулах үр дүнтэй механизм үгүй тул хүрээлэн буй орчны доройтолд хүргэнэ. Энэ гажуудлыг засаж залруулахын тулд гарцын сохор өсөлтөөс татгалтзах нь чухал хэмээн судлаачид дүгнэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас бохирдол бага ялгаруулдаг ногоон технологи бүхий аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг шинжээчид цохон тэмдэглэжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine