Бодлого

“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт семинар болж байна

“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинар өнөөдөр болж байна. Цөмийн энергийн комиссын Ажлын алба, МУИС хамтран зохион байгуулж буй уг семинараар эрдэмтэн судлаачид болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Цөмийн технологийн хөгжил нь эрүүл мэнд, , хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, боловсрол, аж үйлдвэр, ногоон хөгжил, байгаль орчин гээд бүхий л салбар, шинжлэх ухаантай нягт уялдсан нэн чухал зүйл болох нь тавигдсан илтгэлүүдээс тун тодорхой харагдаж байлаа. 

Ялангуяа эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ асар чухал бөгөөд манай улсад хорт хавдар, түрүү булчирхайн өвчлөлтэй тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Цаашид цөмийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг эмнэлэг, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр дотоодод эмчлэх, оношлох боломжгүй олон өвчнийг илрүүлж, эмнэх боломж нээгдэнэ гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч С.Эрдэнэчимэг онцолсон юм. 

Зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй хүнс хөдөө аж ахуйн салбарт удаашралтай яваа шинэ үр тариаг гарган авах, бордоо үйлдвэрлэх, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг судалгааны ажлыг эрчимжүүлэх, цаашлаад хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологи чухал үүрэгтэйг өнөөдрийн семинарын үеэр эрдэмтэн судлаач Н.Баярсүх, Ц.Энхтуяа, З.Батсүх, П.Мягмарсүрэн нар хөндөж байна. 

Семинар МУИС-ийн Дугуй танхимд болж буй бөгөөд үдээс хойш “Цөмийн технологи Байгаль орчин, геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт” сэдэв хэлэлцүүлгээр үргэлжлэх юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine