Бодлого

Хятад улс Австралийн долоон таваарын импортыг зогсоогоод байна

Австралийн нүүрс, зэсийн хүдэр болон баяжмал, арвай, элсэн чихэр, мод, дарс, хавч зэрэг долоон нэр төрлийн бүтэгдэхүүний худалдан авалтыг зогсоохыг дотоодын худалдаачдад санал болгосон гэж Блумберг мэдээллээ. 

Австрали улс “Ковид-19” цар тахлын гарал үүслийг олон улсын хэмжээнд шалгахыг шаардсаны дараа тус хоёр улсын харилцаанд үл ойлгол үүсээд байгаа юм. "Хятад Австралийг ингэж шийтгэснээрээ бусад улс оронд улс төрийн зөрчилдөөн нь ямар гарзтай болохыг үлгэрлэн харуулахыг хүсэж байгаа бололтой" гэж Сиднейд байрладаг Лоуигийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төвийн ахлах ажилтан Ричард МакГрегор “Блумбергт” ярьжээ. 

South China Morning Post-ийн мэдээллэснээр худалдаачдад эхлээд Квийнсландын мод, Австралийн арвайн тээврийг хориглосны дараа мөн зэс, элсэн чихрийн импортоос татгалзахыг санал болгосон ажээ. Мөн Шанхайд долоо хоногийн сүүлээр Австралийн хавчны тээврийг хойшлуулаад байгаа аж. 

Австрали нь Хятадын төмрийн хүдэр, коксжих нүүрсний топ нийлүүлэгч төдийгүй шингэрүүлсэн байгалийн хий, эрчим хүчний нүүрсний гол ханган нийлүүлэгч билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хориглосон бүтээгдэхүүний дотор Австралиас Хятад руу хийдэг хамгийн гол экспорт болох төмрийн хүдэр багтаагүй байна. 

Хятад нь Австралийн хамгийн чухал худалдааны түнш. Хоёр улсын хооронд 240 орчим тэрбум австрали долларын худалдаа хийгддэг бөгөөд Хятад улс Австралийн бараа бүтээгдэхүүний экспортын 39 хувийг дангаараа худалдан авдаг юм. Хятадын нүүрс худалдан авагчид худалдан авалтаа хойшлуулах хүсэлт гаргасныг “BHP” компани хүлээн зөвшөөрчээ. Хятад руу хийсэн экспортын орлогын 9 хувийг нүүрс дангаараа бүрдүүлдэг нь төмрийн хүдрийн дараа орох том орлого аж. 

Хориглосон бүтээгдэхүүний дотор зэс багтсан нь ихээхэн сонирхолтой нөхцөл байдал юм. Учир нь өнгөрсөн онд Австралийн зэсийн экспортын 55 орчим хувь нь Хятадыг зорьжээ. Гэхдээ энэ нь Хятадын хэрэгцээний 5 орчим хувь тул хайлуулах үйлдвэрүүдэд тийм ч их бэрхшээл биш гэсэн үг. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/September-August

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine