Компани

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-д ажиллах гишүүдтэй танилц

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлөх хоёр гишүүнийг сонгосон байна. 

Засгийн газраас зарласан “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтад 47 хүн материалаа ирүүлжээ. Тэднээс Э.Баясгалан, З.Ган-Очир нарыг сонгосон байна. Э.Баясгалан, З.Ган-Очир нар нь санхүү, нягтлан бодох бүртгэл, уул уурхайн чиглэлээр олон улсад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд юм. 

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог. 

 

Profile photo of Bayasaa Enkhbaatar

Э. Баясгалан

2008-2011 онд Southgobi Sands компанийн нягтлан бодогч

2011-2013 онд Southgobi Resources компанид бизнесийн шинжээч, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай. Чикагогийн их сургуульд Бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. 

2015 оноос хойш J.P.Morgan компанид банкны хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байна.

 

З.Ган-Очир

2018-2020 онд Aspire Mining Ltd. компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд одоогоор өөрийн үүсгэн байгуулсан Hishig Asset Management компанийг удирдаж байна. 

2000-2002 онд Канадын Арктикийн бүс дэх Нунанвут цайрын гүний уурхайд инженерээр ажиллаж байсан туршлагатай.

Хонгконгийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд Олон улсын санхүү, шинжлэх ухааны магистр зэрэг хамгаалсан. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine