Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт есдүгээр сард 15.7 хувиар буурав

Есдүгээр сард Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувиар буурсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. 
 
Тус улс өнгөрсөн сард нийт 6.72 сая тонн коксжих нүүрс импортолсон нь энэ оны наймдугаар сартай харьцуулбал 6.28 хувь буюу 450 мянган тонноор бага байжээ. 

Түүнчлэн мөнгөн дүнгээр есдүгээр сарын импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 45.5 хувиар буурч 605.9 сая ам.доллар болсон байна. Импортын дундаж ханш 90.16 ам.доллар/тонн байсан бөгөөд энэ нь наймдугаар сараас тонн тутамд 14.4 ам.доллараар, өнгөрсөн оны есдүгээр сараас 49.3 ам.доллараар тус тус буурсан дүн юм.  
 
Оны эхний есөн сарын байдлаар тус улсын коксжих нүүрний импорт 59.4 сая тонн хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурсан дүн бөгөөд мөнгөн дүнгээр тооцвол 16.7 хувиар буурч 7.22 тэрбум ам.доллар болоод байгаа аж. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine