Бодлого

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 70 орчим хувь нь хөрөнгө оруулалтгүй байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажилласан.

2016-2020 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 тусгай зөвшөөрлийг цуцлан нийт 185,651.58 гектар талбайг төрийн мэдэлд буцаан авчээ. 2020 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар ашигт малтмалын 2645 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Хүчинтэй байгаа тусгай зөвшөөрлийн дотор 900 гаруй нь хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд түүхэнд анх удаагаа ашиглалтын тусгай зөвшөөрлөөс бага болоод байгаа юм. 

Түүнчлэн хуулийн дагуу олгосон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул, ашиглалт явуулах гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн байгууллага хууль бус шаардлага тавьж саад учруулах нь түгээмэл болсон гэдгийг онцоллоо.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынхаасаа хэд дахин өндөр байвал салбарын тогтвортой байдал хангагддаг.  Ирээдүйд ашиглагдах ордууд одоо хийгдэж байгаа хайгуулын ажлуудаар илэрнэ. Тийм учраас бид ил тод нээлттэй байдлаар лиценз олголтыг нэмэгдүүлэх арга зам эрэлхийлж байна. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгддэг” хэмээн тайлбарласан юм. 

Ашиглалтын 1600 гаруй тусгай зөвшөөрлийн 500 гаруй нь идэвхтэй ашиглагдаж байгаа бол бусад нь хөрөнгө оруулалт хүлээн зогсонги байдалтай байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгай зөвшөөрлийн наймаа, гадаадын банкинд барьцаалдаг асуудлын талаар тодоруулахад “Хайгуулын лиценз эзэмшигчдийн хувьд жил бүрийн хайгуулын зардлын доод хэмжээг тогтоож өгөх юм уу, батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол цуцалдаг хуулийн зохицуулалттай. Энэ хуулийн зохицуулалтаас өмнө тусгай зөвшөөрлийн наймааны асуудал байсныг үгүйсгэхгүй.” гэдгийг АМГТГ-ын дарга Х.Хэрлэн хэллээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine