Зах зээл

Хятад улс Австралийн нүүрсний импортыг 2021 онд ч хориглож магадгүй

Хятадын нүүрс хэрэглэгчдэд Австралийн нүүрсний худалдан авалтаа зогсоохыг шаардсан мэдэгдэл Хятадын гаалийн байгууллагаас хүлээн авсан нь хоёр улсын улс төрийн харилцаан дахь маргаанаас үүдэлтэй байж болзошгүй талаар “S&P Global Platts” энэ сарын 9-нд анхлан мэдээллэсэн юм. 

Хятадын эрх баригчид хараахан албан ёсны тайлбар өгөөгүй байгаа ч нүүрс нь экспортын гол бүтээгдэхүүн болдгийн хувьд Австрали улс асуудалд нухацтай хандаж байгаа. Хэдийгээр томоохон далайн боомтуудад нүүрсний арилжааны цонх дөрөвдүгээр сараас хойш нээлттэй байгаа боловч Хятад улс эдийн засгийн идэвхжилтийг дэмжих зорилгоор дотоодын нүүрсний худалдааг дэмжиж байгаа тул квотын бодлого энэ онд ч хэрэгжинэ гэдгийг  “S&P Global Platts Analytics”-ийн шинжээчид олон сарын турш хэлж байгаа юм.

Шинжээчдийн тайлбарласнаар улс төрийн хүчин зүйлээс гадна, Австралиас Хятад руу хийж буй нүүрсний экспорт жилээс жилд өсөж байгаа нь үндсэн шалтгаан аж. Хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд Австралиас Хятад руу хийж буй нүүрсний экспортод ямар ч хориг нөлөөлөх ёсгүй боловч хэрвээ энэ нь Хятадын 2021 оны нэгдүгээр улирлын импортын гуравны нэгд хүрсэн тохиолдолд Хятадын худалдан авагчид бусад зах зээлээс нүүрс худалдан авах шаардлагатай болдог аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine