Компани

"Оюу толгой" ХХК 488.1 мянган тонн зэсийн баяжмал борлуулжээ

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компани нь 2020 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэл, гүний уурхайн бүтээн байгуулалт, хөрвөх чадварын төлвийн талаархи тодорхой тооцоо бүхий шинэчилсэн тайланг танилцууллаа.

Оюу толгойн зардлын хэтрэлттэй холбоотой асуудлаар бие даасан шинжээчдийн тайланг компани хүлээн авсан

Энэ оны эхний есөн сард “Оюу толгой” компани ил уурхайгаас 74 сая тонн хүдрийн биет олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар өссөн дүн юм. Үүнээс 30.6 сая тонн хүдэр ялган авсан бөгөөд нэг тонн хүдэрт дунджаар 0.45 хувийн зэс, 0.18 грамм алт, 1.19 грамм мөнгө агуулагджээ. 

Олборлосон хүдрээс 21.5 хувийн зэсийн агууламж бүхий 502.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 488.1 мянган тонныг борлуулсан байна. Ингэснээр энэ оны эхний есөн сарын байдлаар 99.9 мянган тонн зэс, 84 мянган унц алт, 566 мянган унц мөнгө тус тус борлуулсан аж. 

Олборлолт дахь зэс алтны агууламж 2020 оны сүүлийн улирал болон 2021 онд ч өндөр хэвээр байх төлөвтэй. 

Энэ оны сүүлээр “Панел-0”-ийн нээлт болон зардлын тооцоолол эцэслэхээр байгаа бөгөөд гүний уурхайн тогтвортой үйл ажиллагаа эхлэх хугацаа өмнө нь төлөвлөж байсанчлан 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд байх төдийгүй, бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоолол гараад байна.  

Түүнчлэн өмнө нь мэдэгдэж байсанчлан Оюу толгойн зардлын хэтрэлттэй холбоотой асуудлаар бие даасан шинжээчдийн тайланг компани хүлээн авсан бөгөөд одоогоор удирдлагууд тайлантай танилцаж байна гэжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine