Зах зээл

Энэтхэгт гангийн эрэлт сэргэснээр коксжих нүүрсний импорт нэмэгдэв

Энэтхэг улс энэ оны эхний найман сарын байдлаар 3.17 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сартай харьцуулбал 35 хувиар өссөн дүн болохыг зах зээлийн судалгааны “Mjunction” компани мэдээлжээ. 

Энэхүү өсөлт нь тус улсад гангийн эрэлт өссөнтэй холбоотой байна. Энэтхэгийн гангийн хэрэглээ наймдугаар сард өмнөх сараас 7.7 хувиар өсөж 7.5 сая тоннд хүрсэн аж. 

Нийт импортын дийлэнх хувь буюу 2.3 сая тонныг Австралиас импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буурсан дүн аж. Харин Мозамбикоос 276 мянган тонныг импортолсон нь жилийн өмнөхөөс 261 хувиар өссөн дүн бөгөөд АНУ-аас хийсэн импорт мөн 58 хувиар өсөж 261 мянган тоннд хүрсэн байна. 
 
Оны эхний найман сарын байдлаар Энэтхэг улс 26.36 сая тонн коксжих нүүрс импортлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн дүн болох 33.5 сая тонноос даруй 21 хувиар буурсан дүн бөгөөд наймдугаар сарын импорт хэдийгээр өмнөх сараас өссөн ч өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад мөн л 31 хувиар бага байгаа юм. 
 
Түүнчлэн Энэтхэгийн борлуулагч “Iman Resources”-ийн танилцуулсан бага зэрэг зөрүүтэй мэдээллээс үзэхэд тус улс оны эхний найман сард 26.21 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 22.16 хувиар буурсан дүн аж. Наймдугаар сард коксжих нүүрсний импорт 3.35 сая тоннд хүрсэн нь өмнөх сараас 57.7 хувиар өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үеэс 25.14 хувиар бага байна гэжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine