Үйл явдал

"Нэн түрүүнд ХАБ" ес дэх жилдээ зохион байгуулагдана

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал)” бага хурал нь энэ жил "Ковид-19 ба ХЭМАБ” уриан дор 2020 оны арваннэгдүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

“Нэн түрүүнд ХАБ” Бага хурал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэлэг мэдээлэл авахаас гадна аж ахуйн нэгж, Байгууллагын ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцаж, ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулж, хэрэгжилтэнд хамтран ажилладаг онцлогтой.

Нэн түрүүнд ХАБ Бага хурал 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болсон ба МУУҮА анх санаачилж, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine