Компани

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярваа томилогдлоо

“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг гүйцэтгэх захирлаар томилжээ. “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох эрх нь тус компанийн ТУЗ-д байдаг бөгөөд ТУЗ-ийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат ажилладаг юм. 

П.Ганхүү нь 2018 оны тавдугаар сард "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Сүүлийн дөрвөн жилд "Эрдэнэс Монгол"-ын гурав дахь захирал ийн томилогдож байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Тус компани нь "Оюу Толгой" ХХК-ийн 34 хувийг өөрийн охин компани “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иар дамжуулан эзэмшдэг бөгөөд, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.     

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine