Түүхий эд

Нүүрсний экспортын орлого 38 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар 19.8 сая тонн нүүрс экспортолж 1.5 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тоо хэмжээгээр 8.8 сая тонн буюу 31 хувь, мөнгөн дүнгээр 0.9 тэрбум ам.доллар буюу 38 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Мөн энэ хугацаанд 1 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 25 мянган тонноор буюу 4.3 хувиар буурсан байна. Мөнгөн дүнгээр зэсийн баяжмалын экспорт 1.2 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар буурсан дүн юм. 

Монгол Улс 2020 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9075.1 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 1469.7 сая ам.доллар буюу 13.9 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1218.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine