Үйл явдал

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээ байгуулжээ

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хооронд гэрээ байгуулжээ.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна.

Элчин сайд М.П.Сингх “Энэ ёслолд ирсэн төр засгийн төлөөлөл, компанийн удирдлагуудад талархъя. Төслийн бүтээн байгуулалтын эхний гэрээг үзэглэх хүртэл асар их хүчин чармайлт гарган ажилласан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хамт олонд баяр хүргэе. Өнөөдөр энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Махатма Гандийн мэндэлсэн өдөр тохиож байна. Миний хувьд хоёр баярт үйл явдал давхардсан сайхан өдөр болж байна гэж билэгшээж байна. Энэтхэг-Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэлээ.

“БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулах төсөл маань төлөвлөлтийн үе шатаас бүтээн байгуулалтын шат руу шилжиж байна гэсэн үг юм" гэж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ярьжээ.

“JMC ProjectsIndia” компанинь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 40 орчим жилийн туршлагатай компани. Тус компани Энэтхэг болон бусад улс орнуудад бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine