Үйл явдал

Улаанбадрах суманд цацраг идэвхийн хордлого бүртгэгдээгүй

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр "Бадрах Энержи" компанийн орчимд шинжилгээ хийсэн ажлын баг өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.

Уранаас шалтгаалж ургийн гажиг төрж байгаа нь тогтоогдоогүй. Гэхдээ цаашдаа урт хугацаанд судална.

Нийт 296 дээжийг улсын лабораториудад шинжилснээр "Улаанбадрах, Зүүнбаян сумын өвчлөлийн хэмжээ аймгийн дундажтай адил байна. Цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй." гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

"Иргэдийг бодит мэдээллээр хангах шаардлагатай байна. Мөн малын зүй бусын хорогдол нэмэгдээгүй. Малын маханд эмгэг төрүүлэх хэмжээний өөрчлөлт ороогүй. Мал эмнэлгийн газарт албан ёсоор олон хөлтэй төл төрсөн талаар мэдээлэл ирээгүй. 2020 онд хоёр удаагийн ургийн гажиг төрөлт илэрсэн нь цацрагаас болоогүй. Дорноговь аймгийн төлийн гажиг бусад аймгуудтай адил. Уранаас шалтгаалж ургийн гажиг төрж байгаа нь тогтоогдоогүй. Гэхдээ цаашдаа урт хугацаанд судална. Дорноговь аймагт хүн, малын эрүүл мэндийн чиглэлээр онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн мэдээллийг шинжилгээний ажлын баг өглөө.

Түүнчлэн "Тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг тул зарим цэг дээр ураны цацрагийн хэмжээ их байдаг. Гэвч тэр цэгээс 10-100 метр холдоход цацраг байгалийн, энгийн хэмжээндээ очиж буурдаг. Иймээс иргэд, малын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ зарим булгийн усыг унданд удаан хэрэглэх нь эрсдэлтэй тул цэвэршүүлэн хэрэглэх шаардлагатай." гэсэн дүгнэлт хийжээ. 

Ажлын хэсгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга ахлан ажилласан бөгөөд хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine